Болгарчууд Засгийн газраа эсэргүүцэн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-11 10:10:03

СОФИ. /TASS/. Болгарын нийслэл хотод “Ард түмний хоёр дахь их бослого” нэртэй олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа пүрэв гарагт боллоо. Эсэргүүцлийн жагсаалын төгсгөлд тус улсын төрийн дууллыг эгшиглүүлжээ.


Өглөөний 08:00 цагт эхэлж, 14 цаг гаруй үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн мянган хүн оролцсон байна. Идэвхтнүүд Бойко Борисов тэргүүтэй Засгийн газар болон ерөнхий прокурор Иван Гешевийг огцрохыг 64 дэх өдрөө шаардаж буй юм.


Цагдаа нар жагсагчид цугларсан Тусгаар тогтнолын талбайн ойролцоогоос олон нийтийн арга хэмжээнд авч оролцохыг хориглосон шатамхай шингэнтэй шил, канистр зэрэг эд зүйлс илрүүлсэн хэдий ч жагсаал тайван болжээ


Холбоотой мэдээ