Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-23 14:42:07

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайдын албан тушаалд өөрийг нь залгамжлагч Сүга Ёшихидэ ОХУ-тай хэлэлцээгээ эрчимжүүлж, найрамдлын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэж чадна гэж Абэ Шинзо найдаж байна.


“Үндэсний ашиг сонирхол хөндөгдөх хэлэлцээрүүд энгийн байх боломжгүй. Гэсэн хэдий ч бид газар нутгийн асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Ерөнхий сайд Сүгагийн үед хэлэлцээ идэвхжиж, Япон, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна” гэж тэрбээр “Yomiuru” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Абэгийн үзэж байгаагаар, ОХУ ч мөн "дунд болон урт хугацаанд найрамдлын гэрээний асуудлыг шийдэж, Япон улстай харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна".


Абэ Шинзо 2012 оны 12 дугаар сараас хойш Японы Ерөнхий сайдаар ажиллахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй 27 удаа уулзжээ. Тэрбээр наймдугаар сард огцрох шийдвэрээ зарласан бөгөөд есдүгээр сарын 16-нд Сүга Ёшихидэ Японы шинэ Ерөнхий сайд болсон билээ.


Холбоотой мэдээ