Аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-28 22:32:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII дахь бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.

Тус хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт ажлын явц, үр дүнгийн талаар илтгэл танилцуулсан.
Тэрбээр “2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийнхаа 17 сум, 91 багийн 25 мянга гаруй өрхийн 89712 иргэний эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон “Нутгийн өөрөө удирдах байгууллага”-ын хөгжилд зохих хувь нэмэр оруулан дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй үр бүтээлтэй, нэгдмэл, хөдөлмөрч баг, хамт олон болж ажиллаж ирсэн. Ингэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нийт 12 удаа  хуралдаж, 140 шахам тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт 80 гаруй удаа хийж 700 гаруй тогтоол тус тус гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллажээ. Мөн бодлогын 30 гаруй хөтөлбөр, 10 гаруй төлөвлөгөө, 20 гаруй журмыг боловсруулан гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төрийн алба хаагч, төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, шинэ санал санаачлага, дэмжлэг чухал байр суурь эзэлж байсан” гэж онцоллоо. 

 

Холбоотой мэдээ