Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-01 12:05:19

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч М. Венкая Найду “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарсан талаар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


М.Найдуд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал нь сайн байгаа ажээ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд түүнд гэртээ тусгаарлагдахыг зөвлөсөн байна.


Дэд Ерөнхийлөгчийн эхнэр Уша Найдугийн шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч мөн өөрийгөө тусгаарлажээ. Энэтхэгт өнөөдрийн байдлаар 6.2 сая гаруй хүн халдвар авч, 97 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ