Нисэхийн эцсийн шинэ замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нисэхийн эцсээс цааш 2.5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2.5 км авто зам шинээр тавьсантай холбогдуулан иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн нийтийн Тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.