Залуу гэр бүлийн хоёрдугаар зөвлөлгөөнд 100 гаруй хос оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭХөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын санаачилсан "Гэр бүлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн үйл ажиллагааны хүрээнд залуу гэр бүлийн аймгийн 2-р зөвлөгөөн болж 13 сумын 51 гэр бүлийн 102 хос төлөөлөгчөөр оролцлоо.
Энэхүү зөвлөлгөөн нь оролцогч бүрт гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа хандлага, амьдралын зөв зан үйл, дадал хэвшлийг бий болгож, хүүхэдтэйгээ хүмүүжлийн эерэг арга барилаар харилцах, хүүхдэд ээлтэй залуу гэр бүлийн хандлага төлөвшүүлэх зорилготой гэнэ. Тус арга хэмжээнд гэр бүл судлалын үндэсний хүрээлэнгийн багш, докторант Ж.Баясгалан гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын тухай сонирхолтой сургалтыг явуулж, хосуудыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулж, хосууд бие биедээ үнэнч байх тангараг өргөжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа