Мэргэжил олгох сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 17:00:30

Баян-Өлгий аймгийн хэмжээнд краны операторчин, дохиочин, зуух, даралтат сав, шугам хоолойн машинист зэрэг мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг олгох сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хэрлэн Эрдэс Хими ХХК-тай хамтран   зохион байгууллаа.

Сургалтад Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдахыг хүссэн 42 иргэдийг хамруулан, 18 хүн краны операторчин, 10 дохиочины мэргэжил эзэмшин, 14 хүн зуух, даралтат сав, шугам хоолойн машинистийн 3 дугаар зэргийн мэргэшлийн үнэмлэхтэй төгслөө.

Мөн сургалтын явцад  мэргэжлийн хяналтын газар  нь 12 өргөх механизыг магадлалд хамруулан гэрчилгээ олголоо.  

Ш.Айзаря

Холбоотой мэдээ