Нэмэлт дархлаажуулалт 67,1 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-23 22:06:34

Дархан-Уул аймагт Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 22-ний өдрийн байдлаар 67,1 хувьтай явагдаж байна.

Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд Дархан сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрууд хамтарч олны хөл хөдөлгөөн ихтэй “Дархан зах”, “Дархан Номин” худалдаан төв, “Авто тээврийн төв” зэрэг нийтийг хамарсан газруудад түр цэг ажиллуулж байна. Мөн Дархан сумын 1-3, 5-8, 15, 18 дугаар багуудад түр цэгүүд ажиллаж зорилтод бүлгийн иргэдийг дархлаажуулж байгаа аж.

Дархан-Уул аймагт Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад нийт 21118 хүн хамрагдахаас одоогийн байдлаар 14160 хүн хамрагдсан мэдээтэй байна.

                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ