Мал эмнэлгийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-21 17:55:28

Завхан/МОНЦАМЭ/. Сантмаргаз сум улсын мал эмнэлгийн тасагтай болжээ.

Улсын мал эмнэлгийн тасагтай болсонтой холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангийн 19.5 сая төгрөг, малын эрүүл мэндийг дэмжих төслөөс 19.5 сая төгрөгийн дэмжлэгээр шинэ ажлын байрыг барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог өргөжүүлэн хэрэгжүүлэх. Мал эмнэлгийн нэгжүүдийг нэг дор байрлуулах, мал эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, жишиг мал эмнэлгийг байгуулаад байна. Малчид дур мэдэн эм тариа хэрэглэхээс илүүтэй мал эмнэлгийн газарт дуудлага өгч малын эмчийн зөвлөгөө зааврын дагуу, баталгаат эмийг зааврын дагуу хэрэглэж малынхаа эрүүл мэндэд анхаардаг болсон.

Түүнчлэн бэлчээр өнжөөх, сэлгэх ажлыг баг бүр зохион байгуулдаг болсон. Өнөөдрийн байдлаар нийт малын 88 хувь нь халдваргүйжүүлэх тарилга туулгадаа хамрагдсан байна. Жил бүр малчидтайгаа хамтран бусад сумаас шилмэл үүлдрийн эцэг малаар малынхаа чанар, үүлдэрт анхаарч ажиллаж байна. Энэ онд хөдөө багуудын хөгжилд 30 сая төгрөг, говийн багуудад худаг гаргах ажилд 10 сая төгрөгийг тус тус орон нутгийн хөгжлийн сангаас малчдын саналаар зарцуулаад байгаа. Түүнчлэн сумандаа малын нядалгааны цэгийг өөрсдийн нөөц бололцоогоор хийгээд байгаа. Өнөөдөр малчдын 90 гаруй хувь нь өвөлжилтийн бэлтгэлээ базаагаад байна. Малын хашаа, саравч, худаг усны хүрэлцээ хангамж сайн байгаа гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ