ИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-22 15:03:38

Сүхбаатар  /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн отгон хурал 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хурлаар шинээр бүрэлдсэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцэн баталсан юм. Улмаар маргааш буюу 10 дугаар сарын 23-ны өглөөний 09 цагт аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийхээр болов.

 

Энэ удаагийн аймгйин ИТХ Ардчилсан нам, Монгол ардын нам гэсэн хоёр намаас дахин бүрдэж байгаа бөгөөд ээлжит сонгуулиар сонгогдсон 33 төлөөлөгчийн зургаа нь эмэгтэй, харин 19 нь анх удаа сонгогдсон төлөөлөгч байгаа юм. 

Холбоотой мэдээ