БНСВУ-д монгол соёл сурталчилгааны өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 18:12:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ Ханой хотод суугаа дипломат корпуст зориулан ЭСЯ-ны байрандаа энэ сарын 20-ны өдөр монгол соёл, сурталчилгааны өдөрлөг зохион байгуулав.


Өдөрлөгийн үеэр Монгол гэрийн загвар барьж танилцуулан, Монголын соёл ахуй, монгол дээл, монгол уран зургийн үзэсгэлэн гаргаж, монгол хэл бичиг, монгол уран бичлэгийн тухай танилцуулав. Мөн үеэр Вьетнамд суралцагч Монгол оюутнууд морин хуур хөгжим тоглон, уран зураг зурж, үндэсний бүжиг бүжиглэж сонирхуулсан бөгөөд нийт оролцогчдод монгол уран бичлэгээр муутуу цаасан дээр нэрийг нь бичиж дурсгав.


Эх соёл, монгол бичгээ сурталчилсан уг өдөрлөгт 20 орчим улсын зочид төлөөлөгч оролцлоо.



Холбоотой мэдээ