Цусны салбар төв шинэ тоног төхөөрөмжөөр хангагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-24 12:47:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цусны салбар төв хүчин чадаа нэмж, 300 гаруй сая төгрөгийн 48 төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд,спортын яам болон ЭМСХХ-5 төслийн хүрээнд энэ сарын 21-ний өдөр нийлүүлсэн төхөөрөмжүүдийг ашигласнаар даршилсан улаан эс, эсийн өтгөрүүлэг, шингэн сийвэнгээс гадна ялтаст эсийн өтгөрүүлэг, угаасан улаан эс, криопреципитат, К сийвэн зэрэг 9  нэр төрлийн бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх боломжтой болсон байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ