Засаг дарга сургууль, цэцэрлэгийн ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 13:37:34

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан ажлын хэсэг  энэ оны 5 сарын 18-21-ний хооронд Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут сумдад “Ховд аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаарх тайлангийн уулзалт хийв.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлангаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуулт болон тэдний санал хүсэлтийг сонсон, холбогдох хариултуудыг өглөө.
Томилолтоор ажилласан сум бүрийн цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг зэрэг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ард иргэд болон сумдын засаг дарга нараас нэн тэргүүнд шийвдэрлэх шаардлагатай ажлуудын талаарх санал, хүсэлтийг авчээ.

Мөн сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар холбогдох үүрэг чиглэлүүд өгч ажиллаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ