Хоёр шалтгааныг үндэслэн зөвшөөрлийн бичиг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-12 19:59:11

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт зөвхөн хоёр шалтгааныг үндэслэн зөвшөөрлийн бичиг олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, өчигдөр өглөөнөөс эхлэн эрүүл мэндийн шалтгаантай буюу 13-ын А маягттай, мөн ойр төрлийн хүн нь нас барсан, албан ажилтай гэсэн шалтгаанаар зөвшөөрлийн бичиг өгч байсан бол өнөө өглөөнөөс албан ажил гэсэн шалтгааныг хассан байна. Тиймээс дээрх хоёр шалтгаанаар Улаанбаатар хот, бусад сум руу зорчих иргэд аймгийн Онцгой байдлын газарт хандаж, зөвшөөрлийн бичиг авах боломжтой аж.    

Ажлаар түр ирсэн, хөдөө мал хуйгаа эзэнгүй орхичихлоо гэсэн олон шалтгаан дурдаж, зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдож байгаа нь онцгой нөхцөл байдлын үед хүндрэл үүсгэж байгааг анхаарууллаа. Төр засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэж, тав хоногийн хугацаанд ухамсартай байхыг аймгийн Онцгой комиссоос уриалж байна. 


Холбоотой мэдээ