Улаанбурханы дархлаажуулалт 82,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 12:49:47

Говь-Алтай аймаг улаанбурхан өвчний гаралтаараа улсад дээгүүр бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд 617 хүн уг өвчнөөр өвчлөөд байгаа юм.

Үүний 483 тохиолдол нь зөвхөн Есөнбулаг сумаас гарсан бөгөөд 28 хоногтойгоос 65 насны иргэд тус өвчнөөр өвдөж эмчлүүлсээр байгаа ажээ. Улс орон даяар хийгдэж байгаа 18-30 насны залуусын вакцинжуулалт аймгийн хэмжээнд 82.4 хувьтай байгаа төдийгүй залуус уг вакцинд хамрагдахдаа хойрго хандаж байгаа дутагдал гарсаар байгаа гэнэ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ