Улаанбаатарт 20-22 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.