Үйлчилгээний байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ноос эхлэн бууруулж буйтай холбогдуулан Сайншанд хотын худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Нийт 99 хүнсний дэлгүүр, 16 эмийн сан, есөн эмнэлгийн байгууллага, 14 шатахуун түгээх станцын 18354 мкв талбай, нийтийн эзэмшлийн 101 орон сууцны 28555 мкв талбайг ариутгах ажлыг багийн ажлын албад, СӨХ, аж ахуй нэгжүүд хамтран хэрэгжүүлсэн байна.