Сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-02 11:58:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. 


Нийслэлийн хэмжээнд 220 мянган өрх гэр хороололд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 1 тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөг байгаа бол маргааш буюу 12 дугаар сарын 3-наас эхлэн 75 мянган төгрөг болж буйг тэрээр тэмдэглэв. Нийслэлд өвлийн улиралд өдөрт 4 000 тонн, сард 120 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. Сүүлийн үед хөл хорио тогтоосонтой холбоотой айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа юм.


Холбоотой мэдээ