Материалын зардлыг буцаан олгоогүй зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-30 14:57:11

Сэлэнгэ аймгийн МХГ-аас Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумд, Дулаанхаан тосгоны эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтаар тус эрүүл мэндийн төвүүд нэлээд зөрчилтэй ажиллаж байгаа нь илэрсэн байна. Тухайлбал хүчин төгөлдөр анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаагүй, эмнэлгийн ажилчдын алдаа зөрчлийг бүртгэх, алдааны сан бүрдүүлэх ажлууд хийгдээгүй байна. Мөн тусламж үйлчилгээний чанарт дотоодын үзлэг шалгалтыг тогтмол хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, хамт олны хурлаар хэлэлцүүлдэггүй байсан байна. Түүнчлэн лабораторийн шинжилгээний үнэн бодит байдалд гадаад хяналтын лавалгаа хийгээгүй байжээ.

Мөн хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, материалын ,зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчдад буцаан олгоогүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ