Шинжилгээнд 1875 иргэнийг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-07 11:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэг “Нэг өрх - Нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамрууллаа.


НОК-ын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны 6000 гаруй иргэнийг энэ сарын 4-11-нд хамруулахаар төлөвлөжээ.


Ингэхдээ халдвар голомтлон гарсан болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулна.


Ням гарагийн 14:00 цагийн байдлаар, дээрх хороодын нийт 1875 иргэн шинжилгээ өгчээ.


“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:


4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль

9,10 дугаар хорооны иргэд Яармаг амбулатори салбар

16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль

Холбоотой мэдээ