Баян-Өлгийд илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-09 17:37:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос энэ сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймагт ирсэн тээврийн жолоочид түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн.

Тухайн иргэнээс дээж авч Ховд аймаг дахь вирус судлалын салбар лабораторид  PCR шинжилгээ хийхэд сөрөг буюу коронавирусний халдваргүй болох нь өнөөдөр тогтоогдсон байна. 

Холбоотой мэдээ