Хүнсний эрхийн бичгийн журамд өөрчлөлт оруулах ажлын баг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-15 10:05:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайдын тушаалаар Хүнсний эрхийн бичгийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах, хяналт тавих ажлын хэсэг байгууллаа.


Ингэснээр Хүнсний эрхийн бичгийг зорилтот бүлэгт олгож байгаа эсэхийг нягтлах юм. 2008-2009 онд тохиолдсон эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүний дутагдлаас үүдэн "Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлснээс хойш холбогдох журамд 3 удаа буюу нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд улсын хэмжээнд 44.314 өрхийн 241.962 иргэн хамрагдан, хүнсний 798 дэлгүүрээр дамжуулан 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн авдаг.


Энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн 96.7 хувь нь цахим картаар, 3.3 хувь нь цаасан эрхийн бичгээр үйлчлүүлдэг. Эдгээр иргэний 49.0 хувь буюу 118.5 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

 

Холбоотой мэдээ