ЕХ өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-15 17:00:36

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны байгууллагууд 2021-2027 оны хугацаанд хэрэгжүүлэх долоо жилийн төсвийн төлөвлөгөөний хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар зөвшилцөлд хүрчээ.


Энэ тухай Европын Парламентын хэвлэлийн алба мэдээлэв.


“2021-2017 оны төсвийн хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, “EU4Health” эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5.1 тэрбум еврогийн хөтөлбөрийн талаар Европын Холбооны зөвлөл, Европын парламент тохиролцоонд хүрлээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Энэхүү хөтөлбөрт юун түрүүнд эрүүл мэндийн салбарт ачаалал үүссэн нөхцөлд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, эмнэлгийн ажилтнуудын нөөцийг бүрдүүлэхийг тусгажээ. Тухайлбал, коронавирусний цар тахлын эхний давлагаа оргил үедээ хүрэхэд иймэрхүү нөхцөл байдал үүссэн билээ. Хоёрдугаарт, энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүх европын анагаах ухааны мэдээллийн санг бий болгох аж.


Гуравдугаарт, төсвийн 20 хувийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд ашиглах аж. Дөрөвдүгээрт, цаашид цар тахал дэгдэж болзошгүй байдалд Европын Холбооны улсуудын эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд тус болно.

 

Холбоотой мэдээ