Ус, дулаан хангамжийг сайжруулахад 2,7 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-16 20:30:32

 Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2021 онд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулахад 2,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүний 76,3 хувийг аймгийн төвийн хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах, хэрэглээний халуун устай болгоход зориулах юм.

Булган суманд ус, дулаан дамжуулах хоёр төв барих, “Дэлгэрэх өргөө” хотхон, Ус цаг уур орчны шинжилгээний төвийг нэгдсэн дулааны шугамд холбох, айл өрх, аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун устай болгох ажлыг дэс дараатай шийдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дулааны станц ашиглалтад орсон боловч шугам сүлжээний өргөтгөл, дахин дамжуулах төв байхгүй зэргээс зарим хэрэглэгчийг уурын зуух галлан дулааны эрчим хүчээр хангаж байгаа юм.

Холбоотой мэдээ