Ерөнхийлөгч ээжүүдэд "Алдарт эх" -ийн одон гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнав.
Тэдний төлөөлөл болох 21 эхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм. "Алдарт эх" нэгдүгээр одон-гоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Дамдинсүрэнгийн Отгонбаяр, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Хусманы Гүлсин, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Лхүндэвдоржийн Оюунбат, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Уртнасангийн Сайнцэцэг нарыг, "Алдарт эх" хоёрдугаар одон-гоор Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Мөнхбаатарын Ариунаа, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Дашдондогийн Батцэцэг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Пүрэвдоржийн Батчимэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Цолмонгийн Баярмаа, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн Баттөмөрийн Болормаа, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Чимэдийн Болор-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Наянжингийн Минжин, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Нэргүйн Мөнгөнцэцэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Нармандахын Мөнхнасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Лувсандашийн Нинжжамц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Баярсайханы Оюунжаргал, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Жанчивын Рэнцэнханд, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Чимэдрэгзэнгийн Сайнбилэг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Баатарын Солонго, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Чинбатын Солонго, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Энэбишийн Хонгорзул, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны иргэн Хүрэлбаатарын Цолмон нарыг тус тус шагнаж, одонг гардуулан өгөв.