"Эрдэнэ Ресурс" "Лидер Эксплорэйшн" ХХК-ийг худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-17 15:41:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ  Ресурс Девелопмент Корпорэйшн" нь "Лидер Эксплорэйшн" ХХК-ийн 49 хувийг худалдан авчээ. Ингэснээр Баян Хөндий алтны ордтой залгаа орших Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбайг 100 хувь эзэмшихээр болж байна.

Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбай нь "Эрдэнэ Ресурс"-ийн Баян Хѳндий ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайн баруун талд зэргэлдээ оршдог нийт 1780 га талбайг хамардаг байна. 

"Эрдэнэ Ресурс" нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул хийж, төсөл хэрэгжүүлдэг, Канад улсад бүртгэлтэй компани юм. Гол онцлог нь тус компани Канадын Торонтогийн болон Монгол Улсын Хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэлтэй, ингэснээр тус компанийн хувьцаа хөрвөх чадвартай үнэт цаасанд тооцогддог. Тус компани Монгол Улсын баруун өмнөд хэсэгт алт, зэсийн томоохон бүсийн хэд хэдэн ордыг нээгээд буй хайгуулын тэргүүлэгч компани юм. Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ