"Ард санхүүгийн нэгдэл", "УИД”-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-18 22:05:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 18-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 5,211,915,853.86 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+8.85%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+4.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бинсэ" (BHR-8.33%) болон "Женко тур бюро" ХК (JTB-7.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн багцын арилжаагаар нийт 6.3 сая үнэт цаасыг 277.2 сая төгрөгөөр арилжлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 18.059 нэгж эрхийг нийт 1.8 сая төгрөгөөр арилжив.  

ТOP-20 индекс 2.25 хувиар өсөж, 18343.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,874,343,436,285.01 төгрөг боллоо.

Тайлбар: "Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн" нь Канад улсын Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг Монголын Хөрөнгийн биржид нэмж бүртгүүлсний дагуу холбогдох өөрчлөлтийг төлбөр тооцооны системд оруулснаар нийт зах зээлийн үнэлгээ 220,230,865,818.81 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд холбогдох журмын дагуу бүртгэлийн өөрчлөлтийг ТОП 20 индексийн тооцоололд тусгасан болно) 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ