Хотонт сумын ЭМТ-д автомашин шийдэж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-23 14:12:16

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа нар Хотонт суманд энэ сарын 21-ний өдөр ажиллалаа. Энэ үеэр Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цар тахлын үеийн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмийн журмыг хэрхэн мөрдөж ажиллах талаар заавар, чиглэл хүргэв.

Хотонт сум нь зам дагуу, авто тээврийн осол их гардаг тул үүнд гол анхаарлаа хандуулан ажилладаг тухай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хэлсэн. Иймээс Засаг дарга Д.Золжаргал Хотонт сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Мөн тус төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж, цаашид орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй байдалд анхааран ажиллана гэв.

Холбоотой мэдээ