“Зургаа” болон Ираны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээ эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. Олон улсын зуучлагч “зургаа” орон /НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн /АЗ/ байнгын гишүүн таван орон, Герман/ болон Ираны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр эхэллээ.
Гадаад хэргийн сайд нар Тегераны цөмийн хөтөлбөрийг зохицуулах тухай түүхэн гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ. Түүхэн тохиролцоонд 2015 оны долдугаар сард хүрсэн билээ.
Хэлэлцээ хийхийн өмнө Франц болон Ираны Гадаад хэргийн сайд нар хоёр талын уулзалт хийсэн байна.
Дээрх уулзалт НҮБ-ын АЗ-ийн хурлын танхимын дэргэдэх Орос өрөө гэж нэрлэдэг танхимд болж байгаа аж. Сайд нар хэвлэлийнхэнд зориулж мэдэгдэл хийхгүй байна.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд