Эрчим хүчний Зохицуулах зөвлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-08 11:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооноос аймаг, нийслэлийн 22 Зохицуулах зөвлөл, Тусгай зөвшөөрөл эзэмшигч 117 байгууллагын удирдлагууд цахимаар уулзлаа.


Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүрийн 12 дугаар сарын 21-нээс дараа оны 2 дугаар сарын 21-нд “Хэрэглэгчийн аян” зохион байгуулдаг.


Дөрөв дэх удаагаа зохион байгуулах “Хэрэглэгчийн аян-2021” аяны хүрээнд тухайн бүс нутаг, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд хамаарах хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан, найдвартай эрчим хүчээр хангах,  цахилгаан түгээх шугам, тоноглолын хүчин чадлыг зөвшөөрөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, зохистой, хэмнэлттэй хэрэглэх талаар уулзалтын үеэр зөвлөмж, мэдээлэл хүргэжээ.


Түүнчлэн, Засгийн газрын тогтоолоор айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулаан, эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан гарсан түр журмыг танилцуулж, хэрэглэгчдийг 2020-2021 оны халаалтын улиралд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах, хэрэглэгчдэд хуулиар олгосон эрх, үүргийг таниулж, хариуцлагыг дээшлүүлэх, зүй зохистой хэрэглээг сурталчлах үүрэг даалгавар өгөв.

Холбоотой мэдээ