Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ 2022 онд Бельгид болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-19 14:10:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бельгийн Антверпен хотод зохион байгуулах болсныг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ноос зарлалаа.


FIBA-гаас олимпын наадамтай жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахгүй дүрэмтэй тул энэ онд ДАШТ болохгүй юм байна.


Ташрамд сонирхуулахад, Сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 2021 онд болох “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд оролцох эрх авсан амжилтаараа Монголын багийн спортын түүхэнд анхдагчид болсон юм.


Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулна. Энэ нь коронавирусний халдвар гарснаас хойш болж байгаа 3х3 төрлийн анхны тэмцээн болно.


Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт /2020.06.24/ эрэмбэлэгдсэн байна. Харин А хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ. Монголын шигшээ баг “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнийг эхлүүлэх юм.

Холбоотой мэдээ