"Булган ундарга", "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-21 18:05:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 1 дүгээг сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 ХК-ийн 381 сая төгрөгийн үнийн дүнтэй 631.133 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундарга" (BUN+14.98%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+12.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-5.45%) болон "Мик холдинг" ХК (MIK-4.96%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34.290 нэгж эрхийг нийт 3.7 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 279 үнэт цаасыг 112.5 сая төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 1.84 хувиар өсөж, 20911.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,020,172,897,237.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ