Сири дэх Хмеймим агаарын баазад цэргүүдийг вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-25 10:30:52

ХМЕЙМИМ. /TASS/. Оросын Зэвсэгт хүчний Сири дэх Хмеймим агаарын бааз дахь цэргийн албан хаагчдыг вакцинжуулж эхэлжээ.


Вакцин хийлгэхийг хүссэн хүн бүрт хүрэлцэхүйц хэмжээний вакциныг Сирид хүргэсэн тухай ОХУ-ын зэвсэгт хүчний эрүүл ахуй, тархвар судлалын цэргийн анги хэлтсийн дарга, дэд хурандаа Владимир Радченко сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


“Хмеймим баазад цэргийн бие бүрэлдэхүүнийг "Спутник V" вакцинаар дархлаажуулж байна. Цэргийн албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц хэмжээний вакциныг хүлээн авсан бөгөөд цэргүүд вакцинжуулалтад сайн дураараа хамрагдаж байна” хэмээн тэрбээр хэлжээ. 


Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдуулахын өмнө цэргийн албан хаагчдад үзлэг хийж байгаа аж. Тухайлбал, биеийн халууныг шалгах, анамнез цуглуулах, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цохилт, даралт зэргийг вакцин хийхээс өмнө шалгаж байна. 


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 3 719 400 тохиолдол бүртгэгдэж, 3 131 760 хүн эдгэрсэн бол 69 462 хүн халдварын улмаас нас баржээ. 

Холбоотой мэдээ