28 аж ахуйн нэгж, иргэнд бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын гэрчилгээ олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-28 11:40:48

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 27-ны өдөр боллоо.

Тус хурлаар Зуунмод, Эрдэнэ, Сэргэлэн сумын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн тайланг хэлэлцсэн юм. Хурлын шийдвэрээр 13 аж ахуйн нэгж, иргэний 10 худалдаа үйлчилгээний байгууллага, 1 амралтын газрын үйлчилгээ, бууз, банш, хэрчсэн гурил, согтууруулах ундаа зэрэг 4 нэр төрлийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай олгох, сунгах шийдвэр гаргасан байна.

 

 

Холбоотой мэдээ