Мэдээллийн лавлах 24 цагаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд коронавируст цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед иргэн танд Нийслэлийн мэдээллийн лавлах 1800-1200 утсаар болон Нийслэлийн мэдээ албан ёсны фэйсбүүк хуудас ЧАТБОТ-ын автомат хариулагч туслах болно.
Тодруулбал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, төрийн үйлчилгээ, хүнсний худалдаа үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, сайжруулсан шахмал түлш болон бусад мэдээллээр иргэдэд үйлчлэх үйл ажиллагаа 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд дээр дурдсан лавлахаас та хүссэн мэдээллээ авах боломжтой юм байна.