Ц.Мижиддорж Улсын хошой аварга малчны болзол хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн босгон дээр тус
аймгаас Улсын хошой аварга малчин нэг, найман аварга малчин шинээр тодорлоо.
Түвшинширээ сумын Дэлгэрхаан
багийн малчин Ц.Мижиддорж Улсын хошой аварга малчин болсон бол
Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин С.Алтансүх, Онгон сумын Нүдэн багийн малчин Ц.Батбаяр, Наран сумын Гүн худаг багийн малчин Ж.Гомбодорж, Баяндэлгэр сумын Баян багийн малчин Б.Батцогт, Асгат сумын Их-Уул багийн малчин М.Баатарчулуун, Эрдэнэцагаан сумын Хонгор багийн малчин Ш.Хас-Эрдэнэ, Дарьганга сумын
04 дүгээр багийн малчин Ш.Эрдэнэ-Очир, Баруун-Урт сумын 08 дугаар багийн малчин Т.Төмөрмөнх нар улсын аварга малчны болзлыг хангажээ.
Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган, зорилтот өрхийг малжуулсан, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан зэрэг олон шалгуур үзүүлэлтийн дагуу дээрх малчид амжилтаа төр засагтаа
үнэлүүлэхээр болжээ.