Нийслэлд 99 228 хүнийг вакцинд хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-14 14:44:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг вакцинаар хоёрдугаар сарын 23-наас хойш нийт 99 228 хүнийг дархлаажуулаад байна.


Дархлаажуулалтыг нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж, одоогоор 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажиллаж байгаа.


Өчигдөрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай албан байгууллагын 15 182 хүнийг вакцинд хамруулсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ