Байнга оршин суудаг хаягийнхаа дагуу зорчихыг хязгаарлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-14 17:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өчигдөрийн хурлаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг маргаашийн 06.00 цагаас 28-ны 06.00 цаг хүртэл хязгаарлахаар болсон.


УОК-ын Шуурхай штабаас орон нутгаас нийслэлд ирээд буцаж амжаагүй болон хөдөө орон нутагт яваа Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх чиглэлийг өнөөдөр аймаг, нийслэлийн Онцгой комисст өглөө.


Ингэхдээ иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ