Агаараар тээвэрлэсэн ачаа 51,6 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-16 14:07:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хоёр сард 439.7 тонн ачаа агаараар тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеийнхээс 468.8 (51,6 хувь) тонноор багассан үзүүлэлт болов.


Агаарын тээврээр мөн хугацаанд дотоодод 1.8 (0,4 хувь) тонн ачаа тээсэн нь ноднингийн мөн үеийнхээс 13.9 (88,7 хувь) тонн, харин олон улсад тээсэн ачаа 438.0 (99,6 хувь) тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 454.9 (50,9 хувь) тонноор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Агаарын тээврээр зорчигчид 2021 оны эхний хоёр сард 14.6 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 167.9 (92,0 хувь) мянган хүнээр цөөрсөн бол хоёрдугаар сард 7.4 мянга болж, өмнөх сарынхаас 0.2 (2,5 хувь) мянган хүнээр нэмэгджээ.


Орон нутагт агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний хоёр сард 11.1 (75,7 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 47.8 (81,2 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Ховд чиглэлийн зорчигчид 98,6, Өлгий чиглэлийн зорчигчид 95,0, Улиастай чиглэлийн зорчигчид 94,9 хувиар багассан нь нөлөөлжээ


Агаарын тээврээр олон улсад зорчигчид оны эхний хоёр сард 3.6 (24,3 хувь) мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 120.1 (97,1 хувь) мянгаар багассан байна.


Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2021 оны эхний хоёр сард 17.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.3 (61,9 хувь) тэрбум, хоёрдугаар сард өмнөх сарынхаас 699.2 (7,7 хувь) сая төгрөгөөр багасаж, 8.3 тэрбум төгрөг болжээ.

Холбоотой мэдээ