Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь казах үндэстэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-22 16:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь буюу 128 886 казах үндэстэн байна.


Үндэсний статистикийн мэдээлснээр, Монгол Улсын казах иргэдийн 64 345 нь эрэгтэй, 64 541 нь эмэгтэй юм.

Казахууд баруун бүсийн хүн амын 26.5 хувийг эзэлдэг. Ихэвчлэн Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон Улаанбаатар хотод оршин суудагБаян-Өлгий аймагт нийт казах иргэдийн 77.1 хувь нь амьдардаг байна.


Холбоотой мэдээ