Хятадад өдөрт дунджаар 500 сая хүн шуудан хүргэлтийн үйлчилгээг ашигладаг

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-26 12:29:42

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний шуудангийн газрын мэдээлэл статистикаар, он гарснаас хойш 3-р сарын 24-ний өдрийг хүртэлх 83 хоногийн хугацаанд тус улсын шуудан, хүргэлтийн үйлчилгээний хэмжээ 20 тэрбум ширхэгт хүрсэн байна.

    Энэ нь он гарснаас хойш Хятад улс даяар нийтдээ 20 тэрбум шуудан, хүргэлтийн үйл ажиллагааг явуулаад байгаа гэсэн үг бөгөөд энэхүү тоо хэмжээ нь 2015 оны бүтэн жилийн үйл ажиллагааны дүнтэй тэнцэж байгаа юм.

    Улмаар дээрх статистикийг өдөрт хувааж үзвэл өдөрт дунджаар 240 сая шуудан, хүргэлтийн үйлчилгээ хийгдэж байгаа ба өдөрт дунджаар 500 сая хүн тус салбарын үйлчилгээг ашиглаж байна гэсэн дүн гарчээ.

    Ташрамд дурдахад, Хятадын шуудан, хүргэлтийн үйлчилгээ 2014 онд 10 тэрбум ширхгээс дээш статистикт хүрсэн ба 2020 онд 83 тэрбум ширхэг шуудан хүргэсэн байна.      

           

Холбоотой мэдээ