Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-04-08 11:36:28

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн  ЗДТГ, Цэргийн штабаас хугацаат цэргийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа залуусыг ар гэртэй нь цахимаар уулзуулах ажлыг зохион байгуулжээ.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хугацаат цэргийн алба хаагчийн эргэлт, уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа тул мэдээллийн технологийг ашигласан дээрх үйл ажиллагаа цагаа олжээ гэж иргэд ам сайтай байгаа аж.

Албаныхан өнгөрсөн oны нэг, хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний анги салбарт алба хааж байгаа зарим дайчдыг ар гэртэй нь утсаар холбогдуулах, цахимаар уулзуулсан байна.

Холбоотой мэдээ