БНХАУ-ын ДНБ 18.3 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-04-16 12:01:01

БЭЭЖИН. /Xinhua/. Энэ оны эхний улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч 18.3 хувьтай тэнцлээ гэж тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Тус байгууллагын тайланд дурдсанаар, БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ оны эхний гурван сард 24 их наяд 93 тэрбум юань (одоогийн ханшаар 3 их наяд 81 тэрбум орчим ам.доллар) болсон байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд энэ үзүүлэлт -6.8 хувьтай байжээ. Цар тахлын сөрөг нөлөөнөөс Хятад улс итгэл төгс сэргэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн оны 10-12 дугаар сарын үзүүлэлт 2018 оны түвшинд хүрч, 6.5 хувьтай гарсан байна.


Энэ оны эхний улиралд БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбар 8.1 хувиар өсөж, 1 их наяд 13 тэрбум юань (173 тэрбум 56 сая орчим ам.доллар), аж үйлдвэрийн салбар 24.4 хувиар өсөж, 9 их наяд 26 тэрбум юань (1 их наяд 41 тэрбум ам.доллар) үйлчилгээний салбар 15.6 хувиар өсөж, 14 их наяд 54 тэрбум юань (2 их наяд 22 тэрбум ам.доллар) болжээ.


Холбоотой мэдээ