Хөрөнгийн биржид өнөөдөр 3.5 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-21 16:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 1,720,049,456.52 төгрөгийн үнийн дүн бүхий 3.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсч, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Үндэсний хувьчлалын сан" (XOC+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-14.56%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-3.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 331,173 нэгж эрхийг нийт 160 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр багцын арилжаанд нийт 5,905 үнэт цаасыг 41.8 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.3 хувиар өсөж, 37585.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,766,941,829,820.53 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ