Вакцины хоёр дахь тунг 64 мянган иргэнд хийгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-04-22 22:39:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны байдлаар коронавирусний эсрэг вакцины эхний тунг улсын хэмжээнд 649 236, хоёр дахь тунг 64 469 хүнд хийгээд байна.


Насны ангиллын хувьд, 50-54 насны иргэдийн 36,4 хувь буюу 60 791 хүн, 55-59 насны иргэдийн 36,1 хувь буюу 51 278 хүн, 60-64 насны иргэдийн 35,8 хувь буюу 37 750 хүн, 65-69 насны иргэдийн 34,8 хувь буюу 20 221 хүн хамрагджээ.


"Вакцин хангалттай ирж байгаа ч халдварын тархалт их байгаа тул аль болох зорилтот бүлгийн иргэдэд хийнэ. 55-аас дээш насны иргэдээ богино хугацаанд бүрэн хамруулахаар зорьж байгаа" гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ