Тусгай нислэгээр 239 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-24 10:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19.30 цагт газардлаа.


Тус онгоцоор 142 иргэн ирснийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудал, “Алтернатив” эмнэлэгт тусгаарлажээ.


Түүнчлэн, Алма Аты-Улаанбаатар чиглэлийн онгоц 22.40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирснийг “Амар”, Топаз” зочид буудалд тусгаарласныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ