Энхтайваны гүүрийг өнөөдөр 20.00 цагаас хааж, зам засварыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-29 14:55:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20.00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 6.00 цаг хүртэл хаана.


Замын хөдөлгөөнийг хаах үеэр засвар хийхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат дурдаад, “Хөл хорионы үед хөдөлгөөний ачаалал бага байгаа учир Энхтайваны гүүрний хэв гажилтын заадсыг засварлана. Энэ үеэр бусад зам засварын ажил ч мөн үргэлжилж байгаа” хэмээв


Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсноос хойш 1983, 2004 онд их засвар хийж байжээ

Холбоотой мэдээ