“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн багийн
ахлагч Сиоү Чев Күэк болон бусад төлөөлөгч ҮСХ-ны дарга Б.Батдаваа, албаны хүмүүстэй цахимаар уулзав. Уулзалтын
эхэнд Дэлхийн банкнаас “Ухаалаг засаг-2 буюу дижитал шилжилт” шинэхэн төслийн талаар танилцууллаа.
Үүний дараа Үндэсний статистикийн хороо “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийг хэрэгжүүлэх хүсэлтээ мэдэгдэж, хоёр тал санал солилцов. Дэлхийн банк төслийг дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлжээ.
Түүнчлэн, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Засгийн газраас хэрэгжүүлж
буй “Ухаалаг засаг” төсөл энэ оны 10 сард дуусаж
байгаа бөгөөд тус банкнаас “Ухаалаг
засаг-2 дижитал шилжилт”
төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.