Хотын түүхийг комикоор хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-14 10:45:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн түүхийн танин мэдэхүйн цуврал комикийг бэлтгэн хүргэж байгаа.

Энэ комикоор дамжуулан  залуусын хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилгооор эхний гурван цувралыг олон нийтийн хүртээл болгожээ.


Цувралуудыг дараах линкээс үзэх боломжтой. Тодруулбал,

Цуврал 1: Зуун жилийн өмнө бидний амьдарч буй Улаанбаатар хот ямар байсан, хэзээ Монгол Улсын нийслэл хот болсон, Сүхбаатарын талбай анх ямар нэртэй байсан тухай.

https://www.facebook.com/media/set/?vanity=UlaanbaatarCityMuseum&set=a.209818670928686


Цуврал 2:  Зуун жилийн өмнө Улаанбаатар хотод хэн, хаана амьдарч байсан болон "Харчууд" гэж хэн байсан тухай.

https://www.facebook.com/media/set/?vanity=UlaanbaatarCityMuseum&set=a.237061434871076


Цуврал 3: Зуу гаруй жилийн өмнөх Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор байсан Богд хааны "Шар ордон"-ы тухай.

https://www.facebook.com/media/set?vanity=UlaanbaatarCityMuseum&set=a.268201368423749

Холбоотой мэдээ