Хятадын Sinovac компани дэлхийн улс орнуудад 600 сая тун вакцин нийлүүлээд байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-02 17:21:27

Бээжин /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын зүгээс саяхан БНХАУ-ын Sinovac компанийн үйлдвэрлэсэн "COVID-19"-ийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон билээ.


Үүнтэй холбоотойгоор тус компаниас мэдээлэл хийхдээ, “Одоогоор манай компани дэлхийн улс орнуудад нийтдээ 600 сая тун вакциныг нийлүүлээд байгаа бөгөөд 430 сая гаруй тун вакциныг тариад байна” гэв.


Мөн тус компани Бразил улсын Сан Паулу мужид явуулсан вакцины эмнэл зүйн туршилтын үр дүнгийн мэдээллийг танилцууллаа. Уг статистик мэдээлэлд дурдсанаар, Sinovac компанийн вакциныг тус мужид хэрэглэснээс хойш коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын хувь 95 хувиар, шинж тэмдэг илэрч буй халдварын тохиолдол 80 хувь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол 86 хувиар тус тус буурчээ.

Холбоотой мэдээ